Л.Оюун-Эрдэнэ Оросын Ерөнхий сайдад Москвад борщ идэхийг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй хэлэлцээ хийх үеэр Москвад хамт борщ идэхийг санал болгосон тухай “Газета.ру” мэдээлжээ.

“Би тантай хамт Москвад борщ идэхэд бэлэн” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн байна. Үүний хариуд Мишустин Бишкек хотод борщ амтлахыг санал болгожээ.

Хэлэлцээний үеэр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн түүх Оросын найрсаг харилцаатай холбоотой хэмээн онцолсон байна. Тэрбээр энэ хугацаанд Халхын голын тулаанд ялсан зэрэг асар том амжилтууд гарч байсан гээд ирэх жил Халхын голын тулаанд ялсны 85 жилийн ой тохиож буйг дурджээ.

“Таны өвөө энэ тулаанд оролцож байсан тухай би дуулсан” гэж Оросын Ерөнхий сайд хариулсан байна.

М.Мишустин дуртай хоол нь борщ хэмээн өмнө нь ярьж байжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.220) 2025 оны 03 сарын 13

Оросууд Украйныг борщ шиг амталж байгаа үе шүү.

1  |  0
Иргэн(202.126.89.220) 2025 оны 03 сарын 13

Борщ бол украйны үндэсний хоол.Щи бол оросын үндэсний хоол шүү.\nОросууд щи дуртай юм байна.лээ.

1  |  0
балдан(103.41.93.76) 2025 оны 03 сарын 13

улсад их хэмжээний хохирол учруулсан гэх нүүрсний хэргүүдийн холбогдогч хохирлын тоо хэмжээ шийдвэрлэх шатны дүн мэдээлллиыг нээлттэй цацахыг шаардаж бн Оюун-Эрдэнээ, иым хэмжээниы хэргүд улс төрийн тоглоом тохироо авлигаар хэн ч ялгүй үлддэг, жирийн нэг хулгайн хэрэг 6 сард шийдэгддэг шударга бус зүйл байх ёсгүй

1  |  0
zochin(98.214.171.138) 2025 оны 03 сарын 13

ukrain shig bolgonoo gesen ug ydaj Oros zagasny shol uuy gexgyi

1  |  0
Зөнч(66.181.189.74) 2025 оны 03 сарын 13

Манай сайд далд утгаар хэлээ байлгүй дээ,хэн мэдлээ

2  |  0
Зочин(66.181.161.152) 2025 оны 03 сарын 13

Энэ манай Ес алцганахаа болиосой. Борщ бол Украйн үндэстний язгуур хоол юм шүү дээ.

3  |  1
евро 5(202.70.33.164) 2025 оны 03 сарын 13

Ядаж л евро5 бензин түлшээ тасалдахгүй авчихмаар юм даа.

1  |  1
Иргэн (202.179.26.195) 2025 оны 03 сарын 13

Манай хэд хэдэн удирдагч нар оросод борш идээд тэнгэрт хальсанийг мартаа юу сайдаа

3  |  2
Close menu