Орос шинэ фронт нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 14

 

Оросын арми шинэ фронт нээж, Харьков мужийн хилийг даван, мужийн төв рүү давшилтаа эхлүүлсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ.

Оросын арми томоохон усан саад дагуу хоёр чиглэлд урагшилж байна. Тавдугаар сарын 10-нд эхэлсэн давшилтын дөрвөн хоногт Оросын цэргүүд арав орчим сууриныг эзэлж, Украины газар нутагт 5-6 км дотогш түрэн оржээ.

Украины Зэвсэгт хүчин эзлэн түрэмгийлэгчдийг тогтоон барих, Лепцы тосгон орчмыг өндөрлөг болон Волчанскийг алдахгүйн төлөө тэмцэж байна.

Орос Харьков мужид шинэ фронт нээх гэж байгаа талаар өрнөдийн хэвлэлүүд өнгөрсөн өвлөөс хэлэн бичиж эхэлсэн билээ. Тухайн үед Украины эрх баригчид үүнийг үгүйсгэж, Харьковын чиглэлийг дээд зэргээр хамгаалж байгаа гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч тавдугаар сарын 10-нд оросууд Харьковын чиглэлд давшилтаа эхлүүлсэн ба Украины дайчид ухрахаас өөр аргагүйд хүрч, дайснуудад хил орчмын тосгодыг эзлэх боломж олгожээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(122.201.31.17) 2024 оны 05 сарын 21

Тэнэг сэтгүүлч.

0  |  0
Иргэн (202.9.47.16) 2024 оны 05 сарын 21

Юун дайсан бэ Орос Украин гэж бичээч эргүү юм уу хаашаа юм

2  |  0
зочин(202.126.89.133) 2024 оны 05 сарын 22

я.болор сэтгүүлч чи дайснуудад боломж олгожээ гэж бичсэн байх юм.чи оросыг дайснууд гэж боддог юм биздээ.ядаж дайснуудад гэхийн оронд оросуудад гээд бичиж болсонгүй юу.ярих юмаа бодож хэлж ярьж байх хэрэгтэй.

5  |  0
зочин(202.55.188.35) 2024 оны 05 сарын 22

2027 онд Украйн.Белорус.Сирби бусад жижиг улсууд Орост нэгдэнэ.Орос дэлхийн чиг бодлогыг тодорхойлно гэдэг нь үнэн бололтой.Ура ура ура

8  |  1
Баяр(66.181.161.181) 2024 оны 05 сарын 17

Украины талаас Белгород Курск гээд хил орчмын бүс нутагруу байнга халдлага довтолгоо хийж пуужин дроноор энгийн хот тосгодийг бөмбөгдөж байснийг холдуулах өөр арга байхгүй болжээ.

5  |  1
Монгол хүн(66.181.183.153) 2024 оны 08 сарын 20

Орос, Укриан 2 улс дайн дууссаны дараа ч эдийн засаг, цэрэг армийн хувьд мөн хүн амын тоо нь ч Монголоос хол илүү хэвээрээ үлдэнэ!!!. Украин , Оросын аль ч ялсан хоёр улс устаж алга болохгүй . Харин Монгол улс ойрын тавин жилд хятадын хараат улс болох магадлал маш өндөр 60-70% байна гэж АНУ -ын судалгаа гарсан байдаг. Хятадын 100 жилийн зорилт ч байна. Хэрэв энэ дайнд Орос ялагдах юм бол АНУ судалгаа 100 % үнэн болно. Дэлхийн 2р дайны дараа л Орос улсын шахалтаар Монгол улсыг Хятад улс хүлээн зөвшөөрсөн. 1964 онд НҮБ-д элсэж дэлхий нийт Монгол улсыг хүлээн зөвшөөрсөн.

10  |  3
Enh(202.126.89.154) 2024 оны 05 сарын 16

Хайран орос орон?!

1  |  2
Зочин.(66.181.176.126) 2024 оны 05 сарын 21

Оросууд ялна.Урагшаа...

11  |  2
Иргэн(103.41.93.209) 2024 оны 05 сарын 21

Украин ялж таараа. Орос ялж болох ч дараа нь ёстой үйлээ үзнэ, орос хүн бүр гал, усны гашуун зовлонд унана...

3  |  11
Пүтэн(202.126.90.210) 2024 оны 05 сарын 21

ИВАН ӨТГӨН,ШИНГЭНТЭЙГЭЭ ХОЛИЛДОЖ ДЭЭ ХӨӨРХИЙС

3  |  10
Shar tohoi,(178.209.133.214) 2024 оны 05 сарын 21

Bi Mohgol ulsiin irgen,Yag unemiig bichhed,Ukeranchuud PASHISUUD SHUU,

16  |  6
Top