АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг порно жүжигчин асан Сторми Дэниэлсд мөнгө өгөхийн тулд “Trump Organization” компанийн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутай гэж тангарагтнуудын шүүх үзжээ. Түүнийг 34 зүйл, ангиар буруутгажээ.
Шүүгч Хуан Мерчан ялын тогтоолыг долоодугаар сарын 11-нд гаргана гэж мэдэгдэв. Долоодугаар сарын 15-18-нд Висконсин мужид болох Бүгд Найрамдах намын их хурлаар Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэх ёстой.
Доналд Трамп өөрийгөө улс төрийн хоригдол хэмээгээд улс төрийн зорилготой “шулмын ан”-ийн үеийн шударга бус шүүхээр буруутгагдлаа хэмээн мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан тайлбар хийхдээ Цагаан ордны хэвлэлийн алба хуулийн засаглалыг хүндэтгэж байна гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 0 )