АНУ-ын зэвсгийг Оросын нутагт хэрэглэхийг зөвшөөрснийг Пентагон батлав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 31

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Америкийн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрөл олгосныг Батлан хамгаалах яам /Пентагон/ нь баталжээ.

Цагаан ордны тэргүүн АНУ-аас олгосон зэвсгийг Харьков мужид хэрэглэх боломжийг Украинд олгох үүрэг өгчээ. Ингэснээр Украины тал Оросын цохилтод хариу өгөх, урьдчилан сэргийлэх зорилгоор Америкийн зэвсгээр цохилт өгөх боломжтой болж байна.

Гэхдээ АНУ-ын тактикийн ATACMS баллистик пуужин болон алсын зайн тусгалтай зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглосон байр суурь хэвээр байгаа гэж Пентагон мэдэгджээ.

Жо Байден Америкийн зэвсгээр Оросын нутагт дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрлийг нууцаар олгосон тухай “Politico” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлсэн билээ. Оросын нутаг дэвсгэр гэдэг нь Харьков мужтай хил залгаа бүс нутаг гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.55.188.83) 2024 оны 06 сарын 02

Укрийг бүрмөсөн дуусгах нь ээ.

0  |  0
сонгогч (202.9.46.130) 2024 оны 06 сарын 02

дэлхийн 3 эхлэх үү?

1  |  0
Top