Оросын нутаг дэвсгэрт өрнөдийн зэвсгийг хэрэглэснээр Украины дайны явцад нөлөөлөх үү?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

Украинд өрнөдөөс нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд хэрэглэх зөвшөөрөл олгоод байна. Энэ шийдвэр юуг өөрчлөх вэ? Украины дайны явцад ямар нөлөө үзүүлэх талаар ВВС агентлаг бичжээ.

Өнөөг хүртэл өрнөдийн улс орнууд нийлүүлсэн зэвсгийг нь Крым болон Оросын эзэлж авсан бүс нутаг дахь цэргийн объектуудад цохилт өгөх эрхийг хязгаарлаж байсан билээ. НАТО-ийн гишүүн орнуудын нийлүүлсэн зэвсгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийг дамнуулан цохилт өгөх нь мөргөлдөөнийг улам хурцатгана хэмээн өрнөдийн орнууд эмээж байв.

Харин Оросын арми Украины Харьков мужид амжилттай давшиж эхлэхэд Киевийн холбоотнууд Украиныг өөрийгөө хамгаалах зорилгоор хилийн цаана буй цэргийн объектуудад цохилт өгөх боломжоор хангах ёстойг ойлгожээ.

Тавдугаар сард Оросын тал энэ бүс нутагт өргөн хүрээний давшилтаа эхлүүлж, шинэ фронт нээн, хэд хэдэн сууриныг эзлээд байна. Украины хоёр дахь том хот, хилээс дөнгөж 30 км зайд байрлах Харьков хот ноцтой аюулд ороод байна. Энэ бүс нутгийн хил нь фронтын шугам болоод байгаа учир өрнөдийн зэвсгийг хилийн гадна хэрэглэхийг хориглосноор Оросын Зэвсэгт хүчинд энэхүү ажиллагаанд бэлтгэх боломж олгожээ.

Украин болон Европын бусад орнуудын зүгээс ирэх хүчтэй шахалтын дор Цагаан ордон бодлогоо өөрчилж, Киевт өрнөдийн зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрөл олгохоос өөр аргагүйд хүргэв.

“Украинд шаардлагатай үед нь шаардлагатай зүйлсээр хангах нь бидний хамтын ажиллагааны гол зорилго” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт Прага хотод болсон НАТО-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр мэдэгдсэн юм.

Энэхүү уулзалтаас хэд хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин алсын зайн тусгалтай өрнөдийн зэвсэг Оросын нутагт дэвсгэрт цохилт өгөхөд ашиглагдсан тохиолдолд Украины нутаг дэвсгэрийн “аюулгүйн бүс”-ийг тэлнэ хэмээн сүрдүүлсэн.

Тэрбээр “Европ дахь НАТО-ийн гишүүн орнууд маш бага газар нутагтай, хүн ам шигүү суурьшсан гэдгээ тооцох ёстой” хэмээн онцолсон юм. “Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх тухай ярихаасаа өмнө энэхүү хүчин зүйлийг бодолцох ёстой” гэж Путин сануулж байв.

АНУ “ATACMS” зэрэг алсын зайн тусгалтай зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зөвшөөрлийг өнөөг хүртэл олгоогүй шалтгаан нь мөргөлдөөнийг хурцатгахаас зайлсхийсэн явдал байсан. 300 км радиуст тусгалтай эдгээр пуужинг Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрлаж буй цэргийн бааз болон нисэх онгоцны буудлуудад цохилт өгөхөд ашиглах боломжтой. Ийн хязгаарлалт тогтоосноор Украин зөвхөн хил орчмын байнд цохилт өгөх боломжтой байлаа.

“HIMARS” зэрэг системийг 70 хүртэлх км зайд ашиглахад Оросын цэргүүдийн ложистик ажиллагаа, хөдөлгөөнийг хориглож, улмаар аливаа давшилтын төлөвлөгөөг удаашруулах боломжтой болно.

Харин өдгөө Украин Оросын талын цэрэг, техник, хангамжийн агуулахуудаа төвлөрүүлсэн газруудад цохилт өгөх боломжтой болсон гэж Украины  зүүн хойд хэсэг дэх цэргийн ажиллагааг хариуцсан Харьковын тактикийн нэгтгэлийн төлөөлөгч Юрий Повх онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдсэнчлэн Оросын тал ээлжит давшилтаа хийхээр Харьков хотоос 90 км зайд цэргээ төвлөрүүлж байна.

АНУ-ын Дайн судлалын хүрээлэн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад шинжилгээ хийсний үндсэн дээр тус бүс нутагт зэвсгийн агуулах зэрэг объектуудад хөл, хөдөлгөөн идэвхэжсэнийг баталжээ. Тиймээс эдгээр объектуудад цохилт өгснөөр Украины цэргүүдэд Оросын ээлжит цохилтуудаас хамгаалах боломж олгох юм.

Гэсэн хэдий ч өрнөдийн зэвсгийг хэрэглэх хязгаарлалтыг цуцалснаар КАБ хэмээн алдаршсан Оросын бөмбөгөөс Украиныг хамгаалахгүй л болов уу гэж шинжээчид онцолжээ. Энэхүү зэвсгийг Оросын тал Харьков мужийг бөмбөгдөхөд ашиглаж байна.

Цохилтуудыг зогсоохын тулд Украинд эдгээр бөмбөгийг тээвэрлэх онгоцнуудыг устгах хэрэгтэй. Харин Украинд эдгээр онгоцыг устгах чадвартай одоогоор байгаа цорын ганц зэвсэг нь АНУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” систем юм.

Гэвч тус системийг Харьков мужид байршуулах нь маш өндөр эрсдэлтэй. Оросын тагнуулын дронууд “Patriot” системийг маш түргэн илрүүлэх чадвартай. Энэ тохиолдолд Оросын тал “Искандер” төрлийн пуужингаар цохилт өгч, өндөр өртөгтэй системийг устгах боломжтой.

Сонирхолтой нь Их Британи, Франц хоёр улс Украинд хамтран бүтээсэн “Storm Shadow” далавчит пуужин нийлүүлэхдээ хэрэглэх хүрээнд тодорхой хязгаарлалт тогтоогоогүй байна. “Storm Shadow” далавчит пуужингийн алсын зайн тусгал нь 250 км байдаг.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Бид Украины эсрэг пуужин харваж буй цэргийн объектуудыг устгах зөвшөөрлийг Украинд олгох ёстой” хэмээн мэдэгдэж байв. Түүний хэлснийг “Storm Shadows/Scalps” далавчит пуужинг хэрэглэхийг зөвшөөрсөн гэж ойлгож болно. Тиймээс Украины Зэвсэгт хүчин Украинтай хил залгаа Оросын Курск болон Белгород мужийн нисэх онгоцны буудлуудад цохилт өгөх боломжтой болж байна. Гэсэн хэдий ч ийм ажиллагааны үр дүн мөн л хязгаарлагдмал байх болно гэж шинжээчид тодруулжээ.

Учир нь далавчит пуужин тээвэрлэсэн Украины Су-24 онгоц цохилт өгөхийн тулд Оросын хилд ойртох ёстой. Энэ тохиолдолд Су-24 онгоц Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бай болох эрсдэлтэй.

Энэ оны сүүлээр Украинд нийлүүлэх “F-16” сөнөөгч онгоцнууд ийм төрлийн даалгавар биелүүлэхэд илүү тохиромжтой аж. Харин Украины түншүүд нь “F-16” сөнөөгч онгоцнуудыг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна гэж Ерөнхийлөгч Зеленський хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр “Өрнөдийн зэвсгийг, ер нь ямар ч төрлийн зэвсгийг Оросын нутагт дэвсгэрт хэрэглэх нь цаг хугацааны асуудал гэж үзэж байна” гэж Зеленський өнгөрсөн баасан гарагт Стокхолм хотноо болсон  Украин, Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдсэн.

Украины арми Оросын ар тал дахь байнд цохилт өгөх зорилгоор өөрийн зэвсгийг хөгжүүлэхийг хичээж байна. Тухайлбал, Украины дронууд хилээс хэдэн зуун км цаана байрлах газрын тосны агуулах, цэргийн объектуудад цохилт хийж байв. Хамгийн сүүлд гэхэд Украины хилээс 1800 км зайд байрлах Орск дахь алсын зайн радио локацын станцад дроноор цохилт өгч байсан юм. Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sudoru(192.82.66.30) 2024 оны 08 сарын 21

zail gej helie dee orosuud geed bgaa gatnuuluud

0  |  0
gubjk(139.5.216.60) 2024 оны 06 сарын 28

bat ezlen turemgiilegch oros iig demjih n tegeed zov uu? oros fashistuud

0  |  0
Бат(202.9.46.165) 2024 оны 09 сарын 12

Монголчууд оросыг муулах эрх байхгүй биднийг тэмбүүнээс салгаж одоогийн энэ байдлыг буй болгосон нусгайчуудаа

0  |  2
zochin(83.140.77.110) 2024 оны 06 сарын 04

bbc ees eh survalj avdagaa bolioch---baruunii mms bol just joke...

0  |  0
Уншигч(66.181.190.154) 2024 оны 06 сарын 04

Оркууд ялзарсан засаглалтай, маш том нутагт маш цөөхүүлээ, бүх төрлийн хоригт орсон, технологийн хувьд хол хоцорсон, дэлхийд ганцаардсан, дундад улсын халуун тэвэрт муужирч байгаа гэдгээ яагаад хэлэхгүй байна вэ, оросын цаг дуусч буй.

0  |  0
DR. ADITYA(102.89.42.111) 2024 оны 06 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.42.111) 2024 оны 06 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин mongolmaa(178.198.106.34) 2024 оны 06 сарын 04

Oluulaa niileed ch Orosiig barahgvi bna,...barahchgvi...Aguu udirdagch iim l bdag.

1  |  0
город ташкент(202.9.40.249) 2024 оны 09 сарын 12

город ташкент аас путин даргын хариу мэдэгдэл бас сайхан хэлсэн дээ, бага газар нутагтаа шигүү хүн амтай европын хэлж байгаа хэрэг улсын төлөөлөлж байгаа удирдлагууд анхаарах хэрэгтэй гэсэн дээ

1  |  1
город ташкент(202.9.40.249) 2024 оны 06 сарын 04

город ташкент аас путин даргын хариу мэдэгдэл бас сайхан хэлсэн дээ, бага газар нутагтаа шигүү хүн амтай европын хэлж байгаа хэрэг улсын төлөөлөлж байгаа удирдлагууд анхаарах хэрэгтэй гэсэн дээ

0  |  0
Top