АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг дэмжигчид сонгуулийн сурталчилгаанд нь зориулж зөвхөн тавдугаар сард л гэхэд 300 сая ам.долларын хандив өргөжээ. Хандивын хэмжээ нь дээд үзүүлэлт юм гэж Трамп онцолсон байна.
Нийт хандивын 141 сая ам.долларыг хоёр сая сонгогч хандивласнаас 25 хувь нь анх удаа түүний сонгуулийн сурталчилгаанд хандив өргөсөн байна. Тавдугаар сарын 30-нд тангарагтны шүүхээс Доналд Трампыг “Trump Organization” компанийн санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэнд гэм буруутай гэж үзсэн өдөр 50 сая ам.долларын хандив цугларчээ.
Сэтгэгдэл ( 0 )