Сургууль руу хийсэн цохилтоор ХАМАС-ын дайчдыг устгасан гэв

2024 оны 06 сарын 06

Израилийн арми Нусейрат дахь сургууль руу өгсөн цохилтын үеэр ХАМАС-ын дайчдыг устгасан талаараа мэдэгдлээ.

Израилийн Агаарын цэргийн хүчний устгасан ХАМАС-ын дайчид нь 2023 оны аравдугаар сарын 7-нд дайралтад оролцсон хүмүүс байсан талаар ЦАХАЛ-ын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Израилийн Батлан хамгаалах армийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр ХАМАС-ын амиа алдсан гишүүд Нусейрат дахь сургуулийг нуугдах байр болгон ашиглаж, ойрын хугацаанд ЦАХАЛ-ын цэргүүдийн эсрэг террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан аж.

Ираны “Tasnim” агентлагийн мэдээлснээр сургуулийн байр руу өгсөн Израилийн агаарын цохилтоор 30 гаруй хүн амиа алдсан бөгөөд Газын зурвасын төв хэсэгт байх тус сургууль дээр дүрвэгсэд байрлаж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top