МАН | Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах ШИЙДВЭР ГАРГАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

МАН-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.06.16/ Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл өглөө. 

Энэ үеэрээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан "Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг Монгол ардын намын сонгуулийн төв штабаас гаргасан болно. Хууль хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гарах хүртэл улс төржүүлэхгүй байхыг бусад нам болон улс төрчдөөс хүсэж байна" гэлээ. 

 

Top