Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах болон иргэд хоорондын, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэх, ялангуяа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, цахим хөгжил, боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасантай холбогдуулан манай англи хэлний багш нарыг чадавхжуулах зэрэг асуудлаар үр дүн эхнээсээ гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийн санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сансар судлал, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бодит үр дүнд хүргэхээр тохиролцжээ.
Энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений айлчлалд зориулж “Бэсрэг наадам” арга хэмжээг “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулжээ.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд дараах селфи хийснээ сторидоо оруулжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Мулгуу цаддаг зайлаач
Зөв шүү
гоё байна, дэлхийтэй чөлөөтэй харьцаж, нэг түвшний улс гэдгээ харууллаа. Сурсан сургууль , боловсрол, хэл гэдэг маш чухал
Эргүү галч.ЕС юм бол намбатай бай, балай нүүрсчин
dalchignaal pacaan turh ni arilashgui
хэл устай залуус төрд гарсан нь үнхээр монгол улсад хэрэгтэй
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\nAPPL YNOW TO SELL A KIDNEY FOR MONEY