Монгол бүсгүй Бельги улсын дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 08

Бельгийн вант улсын франц хэлтэй хэсгийн Ерөнхий сайдын кабинетын албаны ахлах, Бельгийн эзэн хааны итгэмжлэгдсэн орчуулагч, Европын холбооны 2021 оны "Манлайлагч эмэгтэй" шагналт монгол бүсгүй Болдын Оюунтүлхүүр энэ оны аравдугаар сард Бельгид болох дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

Б.Оюунтүлхүүр хэлэхдээ "2018 онд Бельгид анх удаа сонгуульд Иргэний төлөөлөл гэсэн хэсэг оролцоход намайг Европт өөрийн байр сууриа олсон мөн хэд хэдэн сайдын кабинетэд ажиллаж байсан туршлагатай хэмээн урьж байлаа. Энэ удаа Бельгийн төрийн сонгуульд хамгийн их санал хураан, тэргүүлж яваа намаас ирэх аравдугаар сард болох дүүргийн сонгуульд орохыг урилаа. Энэ нь надад маш их итгэл үзүүлж байгаагийн илрэл тул урилгыг хүлээж авсан юм. Миний хувьд европын төв болсон энэ улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн нутаг орноо сурталчлах том боломж болдог" гэжээ.

Б.Оюунтүлхүүр нь Бельгийн Засгийн газарт хамгийн олон жил ажиллаж, олон салбарын сайдуудын зөвлөх байснаас гадна өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайдын кабинетад амжилттай ажилласан улстөрч юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.178.210) 2024 оны 08 сарын 09

Орчлонд нэг нар, нэг хөх тэнгэр мөнхөд оршдог Бельгийн хөх тэнгэр гэж байх ёсгүй.. Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.

1  |  0
Зочид(66.181.186.136) 2024 оны 08 сарын 09

Ямар сайхан урам хайрласан гайхамшигтай тул амжилт хүсэж, Монголын Хөх тэнгэр ивээх болтугай.

2  |  0
А(202.9.46.246) 2024 оны 08 сарын 09

Амжилт хүсье

3  |  0
Wow(23.83.37.209) 2024 оны 08 сарын 09

Ямар гайхамшигтай мундаг хүн бэ

2  |  0
Top