Германы улстөрд орсон анхны монгол эмэгтэй Н.Солонго Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяад зөвлөнө

2024 оны 08 сарын 12

Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремл өөрийн хуримтлуулсан туршлага болон ур чадвараа Монголынхоо улс төрч эмэгтэйчүүдтэй нэгтгэхээр болжээ. 

Тэрбээр энэ удаагийн сонгуулиар сонгогдсон Ардчилсан намын гишүүн, УИХ гишүүн, Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны шинэ сайд С.Одонтуяагийн орон тооны бус зөвлөхөөр албан ёсоор томилогдож ажиллахаар болжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн Солонго Тремлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын орон тооны бус зөвлөхөөр 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилжээ. 

Солонго Тремлийн хувьд тэрбээр өнгөрсөн 4-р сард ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намд 10 жил зүтгэснийг үнэлж, Бавари мужийн Ерөнхий Сайд ЦСҮ намын дарга ноён Зөдерийн нэг од хүндэтгэлийн шагналыг Мужийн Парламентийн гишүүн ноён Томашко, хотын дарга ноён Майэр нараас хүртсэн билээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(66.181.178.81) 2024 оны 12 сарын 03

Манай улс шиг хөгжлийн хоцрогдолтой яваа улс оронд бусад хөгжилтэй орны туршлага, нөү хау-гаас цаг алдалгүй суралцаж хөгжихөд нэг алхам ахих боломж гэж харж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй мундаг бүсгүйд амжилт хүсье!

1  |  0
zzzz(103.212.116.71) 2024 оны 08 сарын 12

iim balai yum baij bolokhgfuiee , gadny irgen bolchikhson durak mun zuwluj kharagdaach , khamag ulsyn nuuts medej awaad german nukhurtuu damjuulna , khoriglokh kheregtei , erunkhii saydaa, naad odontuya durak chini er ni setgel ni mongolyn esreg shuu

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 08 сарын 16

баахан гадаад нөхөртэй авгайчуул таван төгрөгтэй болж ирчихээд биднээр тоглохоор шийджээ. авгай хүүхнүүд юугаа зөвлөдөг юм, тэгээд аягүй бол герман иргэншилтэй болсон байгаа шүү, хууль зөрчиж одоо хүртэл 2 иргэншилтэй авгайчуул өндөө байдаг

3  |  0
зочин(195.88.142.26) 2024 оны 08 сарын 12

гадныханл хамаг байгаль газрын баялгаа зааж ѳгѳх нь дээ

0  |  0
zzzz(103.212.116.71) 2024 оны 08 сарын 12

so0ngogdson gishuun bus shuu ,

0  |  0
Top