Германд хэт барууны үзэлтнүүд ялсан нь ямар үр дагавартай вэ!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

Европын том гүрэнд дүрвэгсэдгүй, дайнгүй гэхдээ уламжлалт үнэт зүйлстэй, Оросын хямд байгалийн хийтэй “гэрэлт” өнгөрсөн үеийг эргүүлэн авчрах амлалт өгсөн популистууд түүхэн ялалт байгуулав. Украинд тусламж үзүүлэхийг зогсоож, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцална гэсэн уриан дор хэт барууны үзэлтнүүд эрх баригч эвслийг Германы зүүн мужуудад бут ниргэв.

Орон нутгийн сонгуулийн дүнг зөвхөн Германд төдийгүй Европт бүхэлд нь тогтсон дэг журмыг эвдэх “газар хөдлөлт” хэмээн тодорхойлж байна. Гэтэл эл сонгуулиар Холбооны Засгийн газрын Орос болон Украины талаар баримталж буй гадаад бодлогод ямар ч нөлөөгүй зөвхөн Заксен болон Тюринген мужуудын парламентын гишүүдийг сонгосон.

Юуны учир зүүн германчууд Оросыг дэмжигчид, экстремист үзэлтнүүдийн төлөө саналаа өгөв? Орон нутгийн сонгууль Украин, Герман, Европт ямар үр дагавар авчрах вэ?

Украины хувьд түгшүүртэй мэдээ

Хэт барууны үзэлтэй “Германы алтернатив сонголт /Alternative für Deutschland, ГАС/” нам Тюринген мужид тэргүүлж, Заксенд хоёрт орсон бол хэт зүүний үзэлтэй  Сара Вагенкнехтийн холбоо /Bündnis Sahra Wagenknecht, СВХ/” нам саналын тоогоор гуравт оржээ.

Тус хоёр нар ялалт байгуулсан мужууддаа эрх барихгүй ч сонгогчдоос хүлээсэн дэмжлэг канцлер Олаф Шольцын тэргүүлж буй эвслийг дотоодын бодлогодоо өөрчлөлт оруулахад хэдийн хүргэж, 2025 оны есдүгээр сард болох холбооны сонгууль ойртохын хэрээр улс төрийн томоохон хүчнүүдийг гадаад бодлогодоо популистуудын урианаас санаа авч, тусгахад хүргэж магадгүй болоод байна.

Эдгээр уриа нь Украинд сайн зүйл авчрахгүй. Тус хоёр нам хоёул Путины Оросыг тодорхой хэмжээнд дэмждэг, Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоох, Путинтай хэлэлцээ хийхийг шаарддаг.

Хэдийгээр гадаад бодлого орон нутгийн сонгуульд шууд хамааралгүй ч сонгогчдын дургүйцлийн гол шалтгаан нь гэдэгт популистууд итгэлтэй байна.

Дайны улмаас Герман Оросын хямд үнэтэй байгалийн хий авах боломжгүй болсон. Үүний дүнд Европын гол эдийн засаг, аж үйлдвэрийн мотор нь болсон улс гурав дахь жилээ дараалан зогсонги байдалд ороод байна. Гэтэл эрх баригчид Украинд 30 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байна. Үүнээс илүү тусламжийг зөвхөн АНУ л үзүүлсэн.

ГАС уламжлал ёсоор сонгуулийн сурталчилгаагаа цагаачлалыг хязгаарлах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд чиглүүлж, Украин, Орос хоёрыг зөвхөн дурдаж байсан бол Сара Вагенкнехт орон нутгийн сонгуульд зөвхөн гадаад бодлоготой холбоотой амлалт өгч, сонгуулийг “энх тайвны” санал асуулга хэмээн нэрлэж байлаа. Тэр Украинд зэвсэг нийлүүлэхийг зогсоох, Путинтай хэлэлцээ хийхийг шаардахаас гадна Оросын эсрэг тавьсан хоригийг цуцалж, Германд АНУ-ын дунд тусгалтай пуужин байршуулах зөвшөөрлөө цуцлахыг шаардаж байгаа. Сара Вагенкхнехтийг сонсохоос өөр аргагүй. Учир нь Германы гол сөрөг хүчин болох Христийн ардчилсан холбоо /ХАХ/ популистуудаас дутахааргүй дэмжлэг авсан төдийгүй 2025 оны холбооны сонгуулийн дүнд засгийн эрхэнд эргэн ирнэ гэж таамаглаж байгаа. Харин үүний тулд ХАХ-д жижиг намуудын, тэр дундаа Кремльд таатай ханддаг намуудыг дэмжлэг хэрэгтэй.

Хэт барууны үзэлтнүүдийн хувьд сайн мэдээ

ГАС намтай эвсэхийг хүсэх улс төрийн хүчин байхгүй ч хэт барууны үзэлтнүүдийн хувьд өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн бол ялалт. Тэд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байгаа нь энэ. Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл тэд ХАХ-ны дараа хоёрт бичигдэж байгаа.

ГАС-ыг бусад улс төрийн хүчнүүд Германы ардчилалд аюул учруулна хэмээн үздэг ба нацист үзэл сэргэхээс болгоомжилдог. Тэд хэт барууны үзэлтнүүдийг эрх мэдэлд гарахгүйн тулд чөтгөртэй ч эвсэхэд бэлэн гэдэг.

АНУ-ын судалгааны “Brookings Institution” хүрээлэнгийн шинжээч Робин Бруксын үзэж буйгаар, ГАС-ын амжилт зөвхөн Зүүн Германд хамаатай бус. Хэт барууны үзэлтнүүд Хессен мужид ч ихээхэн дэмжлэгтэй болж байна. ГАС, СВХ зэрэг намуудын ялалт цагаач, дүрвэгсдийн талаар явуулж буй бодлогыг эсэргүүцсэн олны сэтгэл хөдлөл дээр түшиглэж байна. Улс төрийн энэ асуудыг шийдэхгүй л бол тус хоёр нам дэмжлэг авсаар байх болно.

Гэхдээ энэ нь сайн мэдээ гэдэгт Брукс итгэлтэй байна. Нэгэнт энэ нь үзэл баримтлал бус бодлогыг сонгож байгаа тул эрх баригч эвсэл болон сөрөг хүчинд энэхүү асуудлыг анхааралдаа авч, сонгогчдыг эргүүлэх боломж бий.

Нээлттэй хилийн бодлого олон нийтийн санал асуулгад нэгдүгээрт тавигдаж байсан. Энэ л асуудал ГАС-ын амжилтын гол түлхүүр нь болсон. Орон нутгийн сонгуулиар Ангела Меркелийн эхлүүлж байсан туршилт бүтэлгүйтэж, цагаачлалын бодлогыг дэмжихгүй байгаа нь тодорхой болсон гэж ГАС намын удирдагчдын нэг Беатрикс фон Шторх ярьжээ.

Харин сонгогчид өөрсдөө бүх зүйл тийм хялбар биш гэнэ. Тэд амьдралын өртөг нэмэгдэж, орлого буурч байгааг хатуу шүүмжилж байна. Германы зүүн хэсэгт эрх баригчдыг илүү хүчтэй шүүмжилнэ. Тэнд Шольцын Засгийн газрын улам бүр дотносож буй америкчуудад дургүй. Баруун Германыг бодвол Зүүн Германд Орост илүү зөөлөн хандана, гэхдээ дайнд татагдан орох айдас Майны Франкфуртээс илүү Дрезденд илүү хүчтэй.

Европ дахь үр дагавар

Герман улс бол Европын бодлогод нөлөө бүхий хүнд жингийн тоглогч. Өнөөг хүртэл тус улс улс төрийн тогтвортой байдлын үлгэр дуурайлал болж байсан.

Харин саяны орон нутгийн сонгуулиас хойш тус улсын засгийн эрхийг хүн амын дэмжлэггүй улс төрчид атгаж байгаа нь ил тод болов. Дотоодын улс төрийн асуудал нь гадаад бодлогоос илүү анхаарал татаж, “доголон галуу” гэсэн статус нь Европт тэргүүлэх, зоригтой шийдвэр гаргах боломжийг нь хязгаарлана гэж шинжээчид онцолжээ. Энэ нь Европын Холбоог хүнд байдалд оруулж байна. Учир нь Европын хоёрдох хүнд жингийн тоглогч болох Францад зунаас хойш хэт барууны үзэлтнүүд “өндийж” эхэлсэн билээ.

Сайн цагт хүртэл АНУ болон Хятадын өрсөлдөөнийг давж гарах чадвар, Украиныг дэмжих боломж, Европын аюулгүй байдал, батлан хамгаалах чадавх, ногоон эдийн засаг, Европт чөлөөтэй зорчих эрх, цагаачлалыг хянах зэрэг чухал асуудлыг шийдэхэд тус хоёр тоглогчдын жин хүрэхгүй үе ч бас байсан. Европын нэгдсэн бодлогыг Унгар мэтийн жижиг улс эсэргүүцэх нэг хэрэг. Харин Франц, Герман эсэргүүцвэл өөр хэрэг. Европын Холбоог шинэчлэх явц түр хугацаанд саажихад төсвийн бодлого, өр, санхүүгийн нэгдсэн зах зээл, Хятадын бүтээгдэхүүний импортын тариф, татвар, зохицуулалт зэрэг салбарын чухал асуудлыг шийдэх явцыг удаашруулна. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдгийн эсрэг тэмцэл нь эдийн засгийн сул өсөлт, амьдралын түвшин буурах зэрэг өвчний гол шалтгааныг арилгах явцыг хазаарлана гэсэн үг.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.8) 2024 оны 09 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.8) 2024 оны 09 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.61.8) 2024 оны 09 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Хэт барууны үзэлтэй(124.158.125.35) 2024 оны 09 сарын 08

Хэт барууны үзэлтэй гэхээсээ илүү үндэсний эрх ашигаа л хамгаалсан ард түмнийхээ төлөө л шүү дээ

3  |  0
Top