Д.Мөнх-Эрдэнэ нарын 33 хүнийг нэр дэвшигчээр БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 09 сарын 16

Нийслэлийн сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу өнгөрсөн баасан гарагт нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ. Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлснээр нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.

МАН, АН нийслэлд тус бүр 45 хүн нэр дэвшүүлснээс МАН-аас 41, АН-аас 42 нэр дэвшигчийг бүртгэхээр болсон байна. Бичиг баримтын болон өр төлбөртэй зэрэг зөрчлүүдээ энэ сарын 15-наас өмнө арилгасан тохиолдолд Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр дахин хандах боломжтой юм. АН-аас НИТХ-д нэр дэвшүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.

Энэ үеэр АН-ын гишүүн, "лайвчин" гэгддэг Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн сонгуулийн хороонд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч намайг уучилсан. Та нар Ерөнхийлөгчөөс илүү эрхтэй юм уу" гэхэд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар "Ерөнхийлөгч биеэр эдлэх ялыг чинь л уучилсан" гэх тайлбарыг өгөв. Харин АН-ын гишүүн О.Батханд "Нийслэлийн сонгуулийн хороонд удаа дараа ирэхэд дарга нь байхгүй, эл хуль. Энэ бол тогтолцооны алдаа, нийслэлд гажуудал үүссэн гэдгийг батлах энгийн нэг өдрийн жишээ. Нийслэлийн сонгуулийн хороо АН-ын хоёр нэр дэвшигчийн нэрийг хассан тухайгаа хуулийн хугацаанд нь мэдэгдээгүй, цагийг нь тулгаж байгаа нь энэ хүмүүст алдаагаа засаж, материалаа өгөх боломжгүй болгож байна" хэмээн хэллээ. Эргэн сануулахад, анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр түүнд уучлал үзүүлснээр суллагдсан билээ. Харин хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
умаахум(202.179.26.203) 2024 оны 09 сарын 16

Ашгүй дээ

0  |  0
S(66.181.178.168) 2024 оны 09 сарын 16

ANUSDI80955877BOOWN LAW XXI

0  |  0
Яана даа(203.91.116.130) 2024 оны 09 сарын 16

энэ солиот НИТХ-д орж яахнав, эсгий хийх газар нохой хэрэггүй.

1  |  0
Oogii(202.9.46.247) 2024 оны 09 сарын 16

zov

1  |  0
Зочин(66.181.190.95) 2024 оны 09 сарын 16

Хүрэлсүх чамайг зөвхөн шоронгоос гаргасан.чиний бүх гэмт хэргүүд хэвээр байгаа. Юуч ойлгодоггүй усан тэнэгээ бас. Галзуу солмотой мэдрэлийн өвчтэй түүэдээрээ тэнэг. Энэ ыүтэхгүй. Даваагийн галзуу мангар.

2  |  0
Top