ХЭН ЮУ ХЭЛЭВ | Надад хүн шоронд хийдэг эрх мэдэл байхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 09 сарын 17

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нарын хэлсэн үгнээс онцолж байна.


УИХ-ын гишүүн Л.МӨНХБАЯСГАЛАН: АН-аас лайвчин Д.Мөнх-Эрдэнийг НИТХ -д нэр дэвшүүлсэн байсныг хасах шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргажээ. Дарга нь одоогийн хотын дарга Х.Нямбаатарын ангийн найз П.Хадбаатар. Юун ч өсөрхүү юм бэ дээ, Нямбаа минь. Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улс төрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ. Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлж барсан. Гэтэл Хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох, сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй. Нямбаа минь чи ч гэсэн нэгэн цагт тэмцэгч явснаа санамаар даа. Тэр үед одоогийн санхүүжүүлэгч М.Энхболд чинь өөрийг чинь барьж авч шоронд хийх боломж байж л байсан. Гэхдээ тэгээгүй.

Хотын дарга Х.НЯМБААТАР: Нэг хэсэг завсарлаж мартагдаж байсан Женкоист тархи угаалт эргээд амилж байна уу гэлтэй ямар танил технологи вэ. Монголыг хорлож цөлмөж ханадаггүй аль газраас ирсэн албин чөтгөрүүд вэ та нар. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихав уу. Чиний эзэн шиг хоморголон шоронжуулсан хүн одоогоор Монголд алга. Надад хүн шоронд хийдэг эрх мэдэл байхгүй. Энэ тархи угаалтаа зогсоогоорой. Гишгэсэн мөр чинь худал. Мөнхбаясгалан гэж нэр чинь худал, удам судар чинь хүртэл худал. Би дуугүй л байгаа шүү. Насаараа гэмт хэрэг хийж амьдарсан эзнийхээ нүглийг цайруулах гэж, талийгаач О.Дашбалбарыг хүртэл гүтгэж, түүнээс хойш энэ Монголын төлөө цохилох зүрхтэй бүхнийг гүтгэж, харлуулж ирсэн амьдрал чинь худал. Монголыг багахан хорлоорой гэж хэлэх байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.БАЯРДАВАА: Эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой инфляцад үзүүлэх нөлөөллийг бид тооцоололдоо оруулсан. Инфляцын шинэчилсэн төсөөллөөр ирэх оны дунд үед инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх хүлээлттэй байгаа.  Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь эрчим хүчний үнийн өсөлт инфляцад нөлөө үзүүлэхээр байна. Засгийн газраас олон нийтэд өгч буй мэдээллийн дагуу эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлтийг инфляцын тооцоо судалгаанд оруулсан. Тэр үнийн өсөлт инфляцад 0.8-1 нэгж хүртэлх хувийн өсөлт бий болгоно гэж тооцоолсон.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Харим(66.181.186.247) 2024 оны 09 сарын 22

Эрх мэдэл бөйсан бол Зика Женко мөн түүнтэй өрвөлзсөн бүгдээр шорон дүүрэх байлаа.

0  |  0
S(139.5.217.40) 2024 оны 09 сарын 21

BOOBN XXI80955877

0  |  0
Энх(66.181.188.248) 2024 оны 09 сарын 22

Нямбаатарт амжилт хүсье.\nСумьяабазар мөнгөнии хойноос явж хотын дарга хииж байжээ

0  |  1
S(59.153.113.92) 2024 оны 09 сарын 20

ANUSDI80955877

0  |  0
зочид(86.111.137.17) 2024 оны 09 сарын 22

С1 ийн Мөнхбаясгалан гсэтгүүлч хийж бхдаа л Жкнкогийнх хүн бсан. УИХ очсон хүн арай л өөрөөр сэтгэж ард түмэндээ үйлчилэмээр \n юм

0  |  1
Данхын хамаатан нян (213.55.187.115) 2024 оны 09 сарын 22

Шүгэлддэг данх- морин толгойтын хамаатан, хамсаатан бохир бузар нян бактери 2 бүгдийг худалдаж авах хүсэлтэй. Дээрх 2 бузар шаар Шаадаг 5 эмгэнэлт жүжиг, 5 Ш гэх мэт хошин шог гараа ший янгуу тавьж нам нэртэй МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчдаас хувьдаа авах татвар хээл хахуулиа нэмж авчээ. Шантааж хийсэн жүжгүүдийнхээ ачаар 2 бузар санасандаа хүрсэн\nОдоо Хүүкийг 27 онд буухад дданх албыг нь авах, данхын ажлыг хамаатан садан, хамсаатан болох нян бхктери авах хүсэлтэй\nЭнэ зорилгодоо хүрэхийн тулд данх пиаздаа өөрийнх нь нам засгаа дангаараа байгуулах боломж байсаар байтал сөрөг гэгд

1  |  1
Зочин(66.181.189.191) 2024 оны 09 сарын 17

Үнэн суфёр юмаа өөрийгөө мэддэг л юм байна

0  |  0
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 17

Нямбаа үг гээхгүй хүндээ

0  |  0
Top