Хэрэг эрхлэх газрын шуурхай хурал боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал,
1. Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төсөл, 14 реформын хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэх,
2. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох,
3. Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар бүрд байгаа зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж гүйцэтгүүлэх
4. Зөвшөөрлийн тухай хуулийг эргэж харж, бүртгэл нэртэй олон зөвшөөрлүүдийг цэгцлэн, шаардлагагүйг цуцалж, хувийн хэвшилд ээлтэй орчныг бүрдүүлэх
5. Улс эх орны баялгийг ард түмний хяналтад оруулж, баялагтаа эзэн байх зарчмаар хийгдэж буй ажлуудаа үр дүнтэй хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Зөв. Дэмжиж байна. Зөвшөөрөл, стандард гээд төрийн албаны дунд тушаалтнуудын авилага авах хэрэгслэл болоод удлаа.
Учрал нэг л их ажил хийсэн дүр үзүүлж явах. Үр дүн алга. Иргэд ядуурсаар, залуус гадагш боол болохоор явсаар.