Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буландаа Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нарын хэлсэн үгээс онцолж байна.
Батлан хамгаалахын сайд С.БЯМБАЦОГТ: Манай улсад цэргийн алба хаах насны 240 мянга орчим хүн бий. Үүнээс 4-5 орчим хувь нь цэргийн албыг биеэр хаадаг. Энэ хүмүүс шахалт дарамт, айдас хүйдэс дор цэргийн албыг хааж байгаа. Хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх үүднээс "Эх орны дуудлага эр цэргийн алба" зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Тиймээс англи хэл, жолооны, мэдээллийн технологи, эрэлттэй мэргэжлийн сургалтыг нэмэх юм. Оюутан цэрэг хөтөлбөр ихээхэн нэр хүндтэй байгаа. Нэг жилд 10,000 орчим хүн хүсэлт ирүүлдгээс 1000 гаруй нь оюутан цэрэгт явдаг. Зэвсэгт хүчний нэр хүндийг нийгэм, ард иргэдэд өндөр болгох, цэргийн алба хаагчид энэ салбарт ажиллаж байгаагаараа бахархдаг байх шаардлагатай.
УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ: Х.Баттулга нь аймаг, нийслэлийн сонгуулийг угтаж “Хүүхэд багачуудад 30 мянган төгрөгийн хүнсний талон тараана” гэсэн нь дахиад л цэвэр популист амлалт төдийгүй сонгуулиар бэлэн мөнгө амлах нь илтэд хууль зөрчсөн үйлдэл, түүний энэ давралт хаана хүрээд зогсох вэ. Хэн хэлэх вэ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан Х.Баттулга та энэ бэлэн мөнгө амладаг хууль бус үйлдлүүдээ зогсоо. Улс төрийн сонгууль угтаж ард иргэдийг ингэж хуурдгаа боль. Та энэ улс оронд маш олон өндөр албан тушаал хашлаа. Жишээ нь, Ерөнхийлөгч, ХХААҮ-ийн сайд, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн зэрэг олон албан тушаал хашсан хүн. Таны гаргаж байсан шийдвэрүүд дандаа хууль зөрчсөн, улс орны эдийн засагт тушаа болж байсан.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.ОДБАЯР: Олон улсын манай улсад хандаж байгаа хандлага яг хэвээрээ. Ямар ч өөрчлөлт байхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар ярьж байгаа хүн энд алга. Манай улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавиад уулзалтынхаа үеэр мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улс хүлээн авсантай холбоотойгоор ингэлээ, тэглээ гэх агуулгатай ямар ч уулзалт болоогүй. Энд тэрнээс илүү том сэдэв яригдаж байна.
Энхийн төлөө эв санаагаа нэгтгэж, эв санаагаа нэгтгэж, хөгжлийн хөтөлбөрүүдээ яаж хэрэгжүүлэх юм гэдэг асуудал дээр хоорондоо ярилцаж, хэлэлцэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы үеэр манай улсад үл итгэсэн, үл тоосон, ямар нэг байдлаар шахалтад оруулсан зүйл гараагүй. Харин ч улс орнуудын зүгээс хоёр талын уулзалт хийх хүсэлтийг олноор ирүүлсэн. Энэ жил манай талтай уулзах хүсэлт дийлэнх байгаа тул бид өөрсдийн төлөвлөсөн уулзалтуудаа хийх цаг зав хүрэлцэхгүй байх асуудал гарч байна.
Сэтгэгдэл ( 10 )
ANUSDI80955877
Дэглэлт яраглалт хэзээч байхгүй болохгүйг мэдсээр байж попордоод байхын
за шаа шаа одооны цэргүүдийг ямар цэрэг гэхэв. хал үзэж цэрэг болноо. энэ шожиг өөрөө алба хааж үзээгүй кк
за шаа шаа одооны цэргүүдийг ямар цэрэг гэхэв. хал үзэж цэрэг болноо. энэ шожиг өөрөө алба хааж үзээгүй кк
Айдас хүйдэс шахалт дарамт байдаг гэж бүгд л мэддэг хирнээ байлгаад л байдаг
Баттулгаас шагнал авагсдын ихэнх нь гэмт хэрэгттнүүд байдаг
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
Бурхан минь, сайд нь ийм бодолтой байгаа нь яамайдаа. Түрүүчийн сайд нь гэж мөн ч хэцүү хүн байсан даа. Нуулаа гээд болчих асуудал биш. орчин үетэйгээ хөл нийлүүлж л алхах хэрэгтэй. Дайны зэвсэг хүртэл өөр болж байна.
Цэргийн мөрдөстэй ярагчингууд бгаа цагт цэрэгт тайван бнаа гэж гонж залуус цэргээс зугтаагаад бгаа нь тэдний буруу огт биш