Б.Жавхлан: “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа

2024 оны 09 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлагаас ахиулсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Fitch Rating” агентлаг олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр тайлангаа зарлахдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ тогтвортой гэж үнэлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнд сорилтыг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн оновчтой бодлогын үр дүнд амжилттай даван туулсан, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өрх бүрд чиглүүлэх, гадаад нөхцөл байдалд тэсвэртэй орчныг бүрдүүлж байгааг онцолсон” гэлээ.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн суурь үнэлгээг дагаад хувийн санхүүгийн байгууллагын үнэлгээ өсөж байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон улсын зах зээл дээр гарсан Засгийн газрын болон хувийн хэвшлийн бондуудын эрсдэл буурч, өгөөж нь нэмэгдэх боломж нээгдэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top