Засгийн газрын өнөөдрийн /2024.09.25/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэлт хийнэ. ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний зөвлөх үйлчилгээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаа, үнэлгээний үе шатанд зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх ажил нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх, одоогийн удирдлагын багийн дутагдалтай тал, цаашид шаардлагатай ур чадварыг тодорхойлох, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын менежтентийн багийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах үе шат болоод хийгдэх ажлуудын тухайд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, бэлтгэл хангах. Зөвлөх үйлчилгээний зорилтуудыг тодорхойлох, боломжит зөвлөх компаниудыг тодорхойлох. Хоёрдугаар үе шатад, олон улсын нээлттэй тендер шалгаруулах. Үүнд зөвлөх үйлчилгээний зорилтууд, ажлын даалгавар, тавигдах шалгуур үзүүлэлт, ирүүлсэн материалд үнэлгээ өгнө. Гуравдугаар үе шатад, үнэлгээ, хэлэлцээ хийх. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх санал, ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, үр дүн. Дөрөвдүгээрт, гэрээ байгуулах. Гэрээний нөхцөлийг тохирч, үнэ хугацаа, хүрэх үр дүн зэрэг. Зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулна" гэв
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )