“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх, мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй цогц реформын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах, компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 18-ны хуралдаанаар үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцүүлэн, дараах шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, үр ашиг, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг олон улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад даалгав.
Сэтгэгдэл ( 0 )