Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ.
Үүнд:
- IT-ийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
- Виртуал бүсэд бүртгэгдсэн IT-ийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн НДШ төлөлтөд нөхөн олговор олгох;
- Экспортод чиглэсэн IT-ийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн грант олгох;
- Хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
- Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
- Зээлийн батлан даалт гаргах;
- Экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын IT-ийн гарааны компанид олгох;
- IT-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
Сэтгэгдэл ( 0 )