Дэлхий нийт цахилгааны ШИНЭ ЭРИН рүү шилжиж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

2030 он гэхэд малтмал түлшний эрэлт дээд хэмжээнд хүрэхэд дэлхий дахин цахилгааны шинэ эрин үе рүү орно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ.

2025-2030 оны хооронд газрын тос болон байгалийн хийн илүүдэл нийлүүлэлт цахилгааны цоо шинэ ертөнцийг нээнэ гэж тус агентлагийн тэргүүн Фатих Бирол онцолсон байна. Тус агентлагийн үнэлгээгээр, зах зээл дээрх түлшний илүүдэл үнэ буурахад хүргэж, улмаар ногоон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 2023 онд экологийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл 560 ГВт-д хүрч, тус салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр их наяд ам.долларт хүрсэн нь малтмал түлшний салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас даруй хоёр дахин их байжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, дэлхий дахинд газрын тосны эрэлт 2030 он гэхэд хоногт 102 сая баррель буюу дээд хэмжээнд хүрнэ. Цахилгаан автомашин дэлгэрснээр 2035 он гэхэд 99 сая баррель болж буурна. Улмаар газрын тосны үнэ нэг баррель нь 2050 он гэхэд 75 ам.доллар болж буурах аж. 2023 онд нэг баррель газрын тосны үнэ 82 ам.доллар байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top