Уламжлалт ёсоор “Time” сэтгүүл оны хүнээ тодруулжээ. Энэ оны хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдсон ба түүнтэй Илон Маск, Кейт Миддлтон, Юлия Навальная нар өрсөлджээ.
“97 жилийн турш “Time” сэтгүүлийн редакторууд дэлхийд хамгийн их нөлөө үзүүлсэн, мэдээний гарчгийг өнгөлсөн оны хүнийг тодруулдаг билээ. Сонголт үргэлж хүнд байдаг” гэж сэтгүүлийн ерөнхий редактор Сэм Жекобс онцолжээ. “Өнөөдөр бид популизм сэргэхийг, төрийн байгууллагуудад үл итгэхийг, либерал үнэт зүйлс олон хүний амьдралыг сайжруулдагт итгэх итгэл үгүй болсныг харж байна. Трамп бол энэ процессын хүчин зүйл нь бөгөөд ашиг хүртэгч нь юм” гэж Жэкобс онцолсон байна.
“Time” сэтгүүл Володимир Зеленськийг 2022 онд, дуучин Тейлор Свифтийг 2023 оны хүнээр тодруулж байв.
Сэтгэгдэл ( 0 )