Хамас хөдөлгөөн Израилын талтай байгуулах гал зогсоох хэлэлцээрийн дагуу солилцох 34 барьцааны хүний нэрсийн жагсаалтыг баталжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, хэлэлцээрийг байгуулах эсэх нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах, гал зогсоох тухай тохиролцоонд хүрч чадах эсэхээс хамаарна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Хамас хөдөлгөөн олзлогсдыг солилцох тухай хэлцэл хийх эрмэлзэлтэй буйгаа мэдэгдсэн билээ. Олзлогсдыг солилцох тухай яриа хэлэлцээ 2024 оны тавдугаар сараас хойш зогсоод байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )