Төвөдөд хүчтэй газар хөдлөлт болж, олон арван хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 07

Төвөдийн Тингри хошуунд өнөөдөр 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж олон тооны барилга нурж, дор хаяж 53 хүн амиа алдаж, 62 хүн гэмтэж бэртжээ. АНУ-ын геологийн албаны мэдээллээр, газар хөдлөлтийн хүч 7.1 магнитуд байжээ.

Өндөр уулын бүсэд байрладаг хошууны хүн ам нь 62 мянга аж. Хэдийгээр энэ бүсэд газар хөдлөлт бүртгэгдэх нь элбэг ч өнөөдрийн гамшиг сүүлийн таван жил байгаагүй хүчтэй гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Төвөдийн оршин суугчдыг аврах, шаардлагатай тусламж үзүүлэхийг үүрэгджээ.

Газар хөдлөлтийн дараа 49 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь Шигазе хотоос 163 км-т зайд, 10 км гүнд бүртгэгджээ. Газар хөдлөлт Балба, Энэтхэг, Бутан, Бангладешт мэдрэгдсэн байна. Байгалийн гамшигтай холбогдуулан Эверестийг түр хаагаад байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(86.111.138.201) 2025 оны 01 сарын 10

бурхан минь гэмгүй номхон Түвдийн болон бусад орны ард түмнүүдийг өршөөгөөч ум маани бадми хум

0  |  0
зочид(86.111.137.89) 2025 оны 01 сарын 08

0  |  0
ум ма ни бадмэ хум(94.30.134.189) 2025 оны 01 сарын 07

ум мани бадмэ хум, ум ами дэва хри

0  |  0
Top