Дэлхийн хамтын нийгэмлэг Газын зурвасын нөхцөл байдлыг мартаж болохгүй гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

Дэлхийн хамтын нийгэмлэг Украины хямралыг зохицуулах хүчин чармайлт тавихын зэрэгцээ Газын зурвасын нөхцөл байдлыг мартахгүй байх хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И олон талт шинэтгэл хэрэгжүүлэх, дэлхийн удирдлагыг сайжруулах сэдвээр сайд нарын түвшинд хийсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

“Одоо бүх тал Украины хямралд сэтгэл зовниж байгаа хэдий ч дэлхийн хамтын нөхөрлөлийн анхаарах ёстой бөгөөд хоёрдугаар зэрэгт тавьж болохгүй Газын зурвас дахь мөргөлдөөн зэрэг өөр бусад халуун цэг олон байна” гэж Хятадын сайд тэмдэглэжээ.

“Палестин ба Израил гэсэн хоёр улс байгуулах тухай НҮБ-ын тогтоол гарснаас хойш 70 гаруй жил өнгөрсөн хэдий ч одоогоор энэ шийдвэрийн дөнгөж тал нь хэрэгжсэн. Израил улс байгуулагдаад удаж байгаа ч Палестины ард түмэн одоо болтол өөрийн улсгүй байгаа билээ” гэж Ван И онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu