Шавжууд тоос хүртээх, органик ялгадсыг боловсруулах, олон амьтны хоол болж, экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл шавжуудын ихэнх төрөл зүйлийг шинжлэх ухаан одоог хүртэл нээж, таниагүй л байна.
UK Centre for Ecology & Hydrology и Zoological Society of London төвийн судлаачид шавжуудыг мониторинг хийх цогц аргыг санал болгосон байна. Олон сая төрөл зүйлийн шавжуудаас дөнгөж 12 мянган төрлийг Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан номд оруулсан байдгаас 20 хувийг устаж үгүй болох аюултай гэж үзсэн байдаг.
Шавжийн судалгааны ихэнх нь Европ, Хойд Америкийн эрвээхэй, булхай зөгий, тэмээлзгэнийг судлахад чиглэсэн байдаг. Гэтэл Ази, Өмнөд Африк, Африкийн төрөл зүйлүүдийн талаарх мэдээлэл бараг байдаггүй байна. Үүний улмаас шавжийн төрөл зүйлийн устаж үгүй болж байгаа цар хэмжээг бодитоор тогтоох, тэднийг хамгаалах үр дүнтэй арга хэмжээг боловсруулахад хүндрэлтэй байдаг аж.
Дээрх төвийн судлаачид шавжуудын төрөл зүйлд урт хугацаанд ажиглалт хийх, тоо толгойг нь янз бүрийн орчинд харьцуулан судлах, хүчин зүйлсийн нөлөөг судлах зэрэг цогц судалгааны аргыг санал болгож байна.“Global Insect Threat-Response Synthesis” төслийн хүрээнд эрдэмтэд энэхүү аргыг ашиглан, шавжийн овог аймагт гарч буй өөрчлөлтийн талаарх бүрэн дүүрэн зураглалыг гаргахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )