АНУ-ын Аризонагийн их сургуулийн эрдэмтэд хортон шавжууд өөрсдийг нь устгахын тулд гарган авсан гений өөрчлөлттэй таримал ургамлуудад дасан зохицсон болохыг тогтоожээ.
“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд бичсэнээр, гений өөрчлөлттэй ургамал хөдөө аж ахуйн хортон шавжуудад бактерийн онцгой хортой уураг ялгаруулдаг байна. Гэхдээ энэ нь хүн болон байгальд аюулгүй. Ингэснээр химийн хортой бодис бага хэрэглэх замаар арвин ургац хураан авах боломжтой.
Эрдэмтэд Helicoverpa zea үр тарианы хорхойг гений өөрчлөлттэй ургамалд тэсвэртэй болгосон гений мутацийг судалсан байна. Тэд бактерийн уурагт тэсвэртэй болгодог 20 төрлийн гений мутац илрүүлжээ. Гэхдээ эдгээр ген нь хэрхэн тус хорхойг ийм тэсвэртэй болгосон нь одоогоор оньсого хэвээр үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )