Ирэх саруудад дэлхийн хүн ам найман тэрбумд хүрэх төлөвтэй байна. Харин шоргоолжны тоо толгойтой харьцуулахад энэ нь өчүүхэн тоо. Судлаачид дэлхийд нийт 20 квадриллион /нэг квадриллион = 1000 их наяд/ шоргоолж байдаг гэсэн тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл нэг хүнд 2.5 сая шоргоолж ногддог байна.
Шоргоолжны чулуужсан олдвор 100 сая жилийн өмнөх үед хамаардаг бөгөөд үлэг гүрвэлийн үеэс л энэ дэлхийд амьдарсаар иржээ.
Шоргоолж нь дэлхийн бүх экосистемд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Германы Вюрцбургийн их сургуулийн шавж судлаач Патрик Шультхайсс ярьжээ. Дэлхийд нийт 12 мянган төрлийн шоргоолж байдгийг тогтоогоод байна. Энэхүү судалгаа нь олон мянган судлаачдын судалгааны ажлын үр дүн, 489 судалгааны мэдээлэл дээр тулгуурлажээ.