Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

АНУ-ын Мэрилэнд мужийн их сургуулийн эрүүл мэндийн төвд 57 настай Дэвид Беннет гэгч өвчтөнд анх удаа генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг амжилттай шилжүүлэн суулгажээ.

Мэс засал найман цаг үргэлжилсэн байна. Зүрхний эдгэршгүй өвчнөөр шаналж байсан өвчтөний биеийн байдал мэс заслын дараах гурван хоногт сайн байна гэж эмч нар мэдээлжээ. Гахайн зүрх шилжүүлэн суулгах энэхүү туршилтын мэс засал нь генийн өөрчлөлттэй амьтны зүрх ондоошилгүй хүний зүрхний адил ажилладаг болохыг харуулж байна гэж мэдэгдэлд онцолсон байна.

Ойрын хэдэн долоо хоногт өвчтөн эмч нарын хяналт дор байх гэнэ. Дэвид Беннет АНУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах хэд хэдэн төвөөс мэс засал хийхээс татгалзсан хариу авсан бөгөөд энэ туршилтын мэс засал түүний сүүлчийн боломж байжээ. Мэс засалчид ирээдүйд ийм төрлийн мэс засал донорын эрхтний хомсдлын асуудлыг шийдэх нэг арга болно гэж найдаж байна.

Амьтны эрхтнийг хүнд суулгах мэс заслыг ксенотрансплантаци гэж нэрлэдэг ба өдгөө дэлхий дахинд өргөнөөр судлагдаж байна.

АНУ-ын Засгийн газрын мэдээллээр, одоогийн байдлаар тус улсын 110 мянга орчим иргэн эрхтэн шилжүүлэн суулгуулахаар дарааллаа хүлээж байна. Жилд эдгээр өвчтөний зургаан мянга орчим нь мэс заслын ширээг хүлээж чадалгүй хорвоог орхидог байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.175) 2022 оны 01 сарын 11

Гахай болох уу. 76 олдох уу

0  |  0
dfsdf(73.203.115.233) 2022 оны 01 сарын 11

amjilttai bolbol ix l xeregtei yum bnda

0  |  0
Top