АНУ-д анх удаа гахайн элгийг хүнд шилжүүлэн суулгахыг зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

 

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын алба (FDA) түүхэнд анх удаа гений өөрчлөлттэй гахайн элгийг хүнд шилжүүлэн суулгах эмнэл зүйн туршилтад ногоон гэрэл асаалаа.

Гахайн элгийг сүүлийн шатанд орсон элэгний дутагдалтай өвчтөний амийг түр хугацаанд тэтгэхэд ашиглах юм. Туршилтад 10-70 настай дөрвөн хүн оролцоно. 72 цагийн турш гахайн элгийг залгаж, цусан дахь хорыг шүүх аж. Ингэхдээ 69 төрлийн гений өөрчлөлт хийсэн гахайн элгийг ашиглах бөгөөд туршилт амжилттай болбол оролцогчдын тоог 20 болгож нэмэхээр төлөвлөжээ.

Туршилт амжилттай болбол анагаах ухааны салбарт том үсрэлт болно гэж үзэж байна.

Өнөөдөр элэгний хурц дутагдлаас үүдэлтэй нас баралт 50 хувьтай байдаг бөгөөд АНУ-д жилд 1.5 мянган хүн эрхтэн шилжүүлэн суулгах ээлжээ хүлээх үедээ нас бардаг байна. Сүүлийн хоёр жилд АНУ болон Хятадад нийт зургаан өвчтөнд гений өөрчлөлттэй зүрх, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Тэд хамгийн удаандаа хэдэн сар амьд явсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu