АНУ-ын Нью Йорк хотод генийн өөрчлөлттэй гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон тухай “New York Times” хэвлэлд мэдээлжээ.
Нью Йоркийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Роберт Монтгомерийн мэдээлснээр, шилжүүлэн суулгасан эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хоёр хоног үргэлжилсэн туршилтын явцад генийн өөрчлөлттэй гахайн бөөр шээс ялгаруулж эхэлсэн бөгөөд ондооших шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Бөөр суулгуулсан эмэгтэйн тархи нь үхэжсэн тул туршилтын мэс заслын үеэр хиймэл амьсгалын аппаратад залгасан байна.
Генийн өөрчлөлттэй гахай нь эд, эрхтний тогтвортой бөгөөд сэргээгдэх эх үүсвэр байх боломжтой гэж мэс засалч Монтгомери онцолжээ. Энэхүү мэс засал нь “асар том дэвшил, шинжлэх ухааны үсрэлт болж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Хэрэв эрдэмтэд хүнд шилжүүлэн суулгах зорилгоор гахайн эрхтнүүдийг ургуулж чадвал АНУ-д ээлжээ хүлээж буй 100 мянган иргэний амийг аврах боломжтой гэнэ. Эдгээр иргэний 90 орчим хувьд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )