АНУ-ын мэс засалчид автомашины ослын улмаас хүчтэй түлэгдэлт авсан өвчтөнд нэгэн зэрэг нүүр, хоёр гар шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийжээ.
“Associated Press” хэвлэл мэдээлснээр, 2018 онд Нью Жерси мужийн оршин суугч Жо Димео гэгч шөнийн ээлжээс тараад гэртээ харих замдаа жолооны ард унтжээ. Автомашин нь хаалт мөргөсний улмаас онхолдож, гал авалцсан байна. Димео 80 хувийн түлэгдэлт авчээ.
Ослын дараа тэр эмнэлэгт дөрвөн сар эмчлүүлэхдээ 20 мэс засалд оржээ. Тэрбээр хоёр гарын хуруунуудаа тайруулж, нүүр, хүзүүн дээр үлдсэн сорви нь хөдөлгөөнийг хязгаарлан, таталддаг байжээ. 2019 онд эмч нар нас барсан донорын нүүр, хоёр гарыг түүнд шилжүүлэн суулгахаар шийдсэн байна. 23 цаг үргэлжилсэн мэс заслын үеэр өвчтөнд үсний шугамаас хүзүү хүртэлх арьс, мөгөөрс, шанаа, хамар, доод эрүүний ясыг шилжүүлэн суулгажээ.
Мэс засал хийлгэснээс хойш хагас жилийн дараа Димео нүдээ анивчих, хөмсгөө өргөх, нүүрээ үрчийлгэх, бие даан хувцас өмсөх, нохойтойгоо тоглох, гольфоор тоглох боломжтой болжээ.
Гэвч эс ондоошихоос сэргийлэх үүднээс тэрбээр бүх насаараа дархлаа дарангуйлах эм бэлдмэл хэрэглэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )