АНУ-ын судлаачид генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг шилжүүлэн суулгуулсан анхны өвчтөний үхлийн шалтгааныг судлах явцад гахайн зүрхэнд аюултай вирус илрүүлжээ. Гэсэн хэдий ч судлаачид эл вирус үхлийн шалтгаан болсон эсэхийг тодорхой хэлж чадахгүй байна гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.
Мэрилэнд мужийн оршин суугч генийн өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан анхны өвчтөн болж байсан. Гэсэн ч өвчтөн мэс ажилбараас хоёр сарын дараа нас барсан билээ. Мэрилэнд их сургуулийн эмч нар гахайн зүрхэнд херпесийн төрлийн гахайн цитомегаловирус илрүүлсэн байна.
Эл вирус зүрхэнд хавдар үүсгэсэн эсэх талаар хараахан хэлж мэдэхгүй байна мэс засал хийсэн эмч Бартли Гриффит онцолжээ.
АНУ-ын эрүүл мэндийн төвүүдэд донор амьтдын эд эрхтнийг амьд өвчтөнүүдэд шилжүүлэх суулгах туршилт хийхээр төлөвлөж байна. Гахайн зүрхэнд илрүүлсэн вирус энэ төлөвлөгөөнд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж тус агентлаг онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шилжүүлэн суулгаад үхсэний дараа илрүүлэх биш аливаа донор эрхтнийг шилжүүлэн суулгахаас өмнө ямар байгааг нь судлах ёстой. Болоогүй байна даа Америкчуудаа анагаахын чиглэлийн биш надаас зөвлөгөө авч байх ч гэж дээ...