Гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөн эмнэлгээс гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 05

Хоёр долоо хоногийн өмнө гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан 62 настай өвчтөн “Massachusetts General” эмнэлгээс гарчээ.

Урьд өмнө зөвхөн туршилтын журмаар хийж байсан эл мэс заслыг эрдэмтэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын түүхэнд бичигдэх үйл явдал гэж онцолжээ. 2022 онд эрдэмтэд тархи нь үхэжсэн өвчтөнд гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлтэй гахайн бөөр шилжүүлэн суулгаж байжээ.

Рика Слэйман гэгч өвчтөн олон жилийн өмнө бөөрний дутагдалд орж, долоон жилийн турш гемодиализын эмчилгээ хийлгэж байжээ. 2018 онд мөн энэ л эмнэлэгт донор хүний бөөр шилжүүлэн суулгасан ч 2023 оны тавдугаар сард донорын бөөр ондоошиж, Рика дахин гемодиализын аппаратад орсон байна. Олон жил ийм эмчилгээ хийлгэсний улмаас хоёр долоо хоног тутам цусны бүлэгнэлээ авхуулах мэс засалд орох болжээ. Тиймээс тэр гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор шийдсэн байна. Тэрбээр энэ мэс засал зөвхөн түүнд бус донорын эрхтэн шаардлагатай олон мянган өвчтөнд найдвар өгөх боломж байсан гэж ярьжээ. Гуравдугаар сарын 16-нд болсон мэс засал дөрвөн цаг үргэлжилсэн. Түүнд шилжүүлэн суулгасан гений өөрчлөлттэй гахайн бөөр одоо хэвийн ажиллаж байгаа гэнэ. Кэмбрижийн эм үйлдвэрийн “eGenesis” компанийн эрдэмтэд гахайн бөөрийг шилжүүлэн суулгахад бэлтгэхдээ хүнд аюултай генийг нь авч, хүний бие организмд зохицох хүний генийг суулгасан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.168) 2024 оны 06 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top