Олон талт худалдааны нээлттэй тогтолцоог хамгаалах хэрэгтэй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Зарим улсын дотоод зах зээлээ хамгаалах бодлогын хариуд Олон улсын хамтын нийгэмлэг олон талт худалдааны нээлттэй тогтолцоог тууштай хамгаалж, нийлүүлэлтийн тогтвортой гинжин холбоог хадгалах хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдсэн байна.

“Худалдааны болон тарифын дайнд ялагч гэж байдаггүй. Дотоод зах зээлээ хамгаалах бодлого хол явдаггүй. БНХАУ, Вьетнамын эрх баригчид бусад улс орнуудтай нягт хамтран ажиллаж, Азийн сэргэлт, хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх ёстой” гэж Хятадын даргын Ханойд хийх айлчлалын өмнө Вьетнамын төв хэвлэл "Нян зан" сонинд нийтлэгдсэн түүний өгүүлэлд тэмдэглэжээ.

“Энэ жил Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд Хятадын ард түмний байгуулсан ялалтын 80 жил, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа билээ. НҮБ тэргүүтэй олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйд үндэслэсэн олон улсын эмх журмыг бид тууштай хамгаалах хэрэгтэй. Эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий, бүх талыг хамарсан эдийн засгийн даяарчлалыг бүрдүүлэх үндсэн дээр хөгжил дэвшил, аюулгүй байдлыг хангах, соёл иргэншлүүдийн яриа хэлэлцээ өрнүүлэх санаачилгыг бид дэвшүүлж байгаа билээ. Хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын тулд дэлхийн Өмнөд хэсгийн улсуудтай хамтран ажиллах нь нэн чухал юм” гэж БНХАУ-ын дарга онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu