Украинд дайны гал зогсох хүртэл Оросын эсрэг хоригийг зөөлрүүлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

АНУ-ын засаг захиргаа Украинд дайны гал зогсох хүртэл Оросын эсрэг хоригийг зөөлрүүлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Тэмми Брюс сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

“Цус урсгасан дайн зогсох хүртэл Оросын эсрэг хоригийг цуцлах тухай огт хэлэлцэхгүй, ямар ч шийдвэр гаргахгүй, тохиролцохгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан зүйл билээ” гэж тэр тэмдэглэжээ.

Оросын эсрэг нэвтрүүлсэн хориг нь хууль бус бөгөөд тэдгээрийг цуцлах ёстой хэмээн ОХУ-ын эрх баригчид үзэж байгаа тухай тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu