T-ara хамтлагийн гишүүн Хю Мин энэ сарын 6-ны өдөр бизнесмэн эртэй хуримаа хийсэн билээ. Хосууд бал сараа Хавайд өнгөрүүлсэн бөгөөд далайн эрэг дээрх зургуудаасаа хуваалцжээ.
Усны хувцас болон бикинитэй зургаараа өв тэгш бие галбираа гайхуулсан тэрээр биеийн галбиртаа ихэд анхаарал тавьдаг нэгэн. Пилатесаар удаан хугацаанд тууштай хичээллэж байгаа түүний гоолиг бэлхүүс болон урт нарийн хөл олны дунд ярианы сэдэв болоод байгаа аж.
Хю Миний хуримын ёслол хаалттай болж өнгөрсөн бөгөөд T-ara хамтлагийн гишүүд болон алдартай дуучид, жүжигчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн. Хуримын ёслолынхоо эхний хэсэгт өмссөн даашинз нь Өмнөд Солонгост ердөө хоёрхон байдаг даашинз гэдгээрээ олны анхаарлыг мөн ихээр татжээ.
Сэтгэгдэл ( 0 )