Жан Гын Сог: Би илүү их мөнгө олохыг хүсэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21

 

"Азийн ханхүү" хэмээн нэрлэгддэг жүжигчин Жан Гын Сог хорт хавдартай тэмцсэний дараах сэтгэл зүйн талаараа хуваалцжээ. 

Тэрээр өнгөрөгч 2024 оны наймдугаар сард бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Уг өвчин түүний амьдралын хэв маяг, үзэл бодолд хэрхэн нөлөөлсөн тухай тэрээр "Би өөрийгөө урьд өмнөхөөсөө илүүтэй хайрладаг болсон. Эрүүл мэндэд маань муугаар нөлөөлдөг зүйлсээс аль болох зайлсхийхийг хичээж эхэлсэн. Аяндаа л тамхинаас гарчихсан. Миний мэдэрсэн өвдөлт намайг улам ихээр хүчирхэгжүүлсэн. 

Үнэнийг хэлэхэд өөрийн гэсэн хүсэл эрмэлзлэл бий. Энэ нь хэт дэврүүн хүсэл мэт сонсогдож магадгүй ч би илүү их мөнгө олохыг хүсэж байна. Би бусдаас маш их хайрыг хүлээн авсан. Үүнийг надад өгсөн хүмүүстээ эргүүлэн өгөхийг хүсэж байна. Би буяны үйлс эхлүүлэхийг мөрөөддөг, одоо үүнийхээ төлөө хичээнгүйлэн суралцаж байна. 

Саяхан Ханьян их сургуульд 1.2 тэрбум вон хандивласан. Оюутнууд хичээлдээ илүү их анхаарал хандуулахад нь туслахыг хүссэн. Ханьян их сургууль миний хуучин сурч байсан сургууль учраас эмнэлэгт нь очсон. Тэнд байх донорын жагсаалтаас өөрийнхөө нэрийг харж, удалгүй донор гарч ирж хагалгаанд орох боломжтой болсон. Чиний хийсэн сайн зүйлс үнэхээр чамд эргэж ирдэг гэдгийг би тэгэхэд ойлгосон. Энэ бүхэн намайг бусдад өгөх тал дээр илүү ихийг бодоход хүргэсэн. 

Одооноос эхлээд би илүү их хөдөлмөрлөж, илүү их орлого олж, илүү олон хүнд туслахыг хүсэж байна. Энэ бүхэн зарим хүнд таагүй санагдаж магадгүй л дээ. Тэр илүү шуналтай, эсвэл шоу хийж байна гэж бодож магадгүй. Гэхдээ би шүүмжлүүлэхээс айдаггүй. Би хэлсэн шигээ ажиллах болно" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu