The Wall Street Journal сонины сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 05

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Оросын удирдагч Владимир Путинтэй хийж байгаа яриа хэлэлцээний тухай “The Wall Street Journal” сонины сурвалжлагчийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Ням гарагт тэрээр Флорида муж улсаас Вашингтон руу нисэж явахдаа онгоцон дотор сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн ажээ. “Энэ яриа хэлэлцээний тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Танай сонин бидэнд их муухай ханддаг. “The Wall Street Journal” сонин там руу гулсан унаж байгаа ялзарсан сонин. Танай сонин манай улсад ихээхэн хор хөнөөлтэй Хятад улсын талыг баримталдаг” гэж Трамп мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф нарын дөрөв дэх удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 25-нд болсон юм. Ажил хэрэгч, ихээхэн ашиг тустай энэ уулзалт гурван цаг үргэлжилсэн тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос болон Украины асуудлаар маш сайхан яриа хэлэлцээнүүд өрнөсөн тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu