АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Алабамагийн Их сургуулийн оюутнуудтай уулзалт хийжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард трансжендерүүдийг буюу байгалиасаа эрэгтэй төрсөн хэрнээ хүйсээ солиулж, эмэгтэй болсон тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахгүй байх тухай зарлиг Трамп гаргасан. Үүнийгээ ч оюутнуудад ярьж, “Үргэлж эмэгтэйчүүдийн спортыг хамгаалах болно” гэжээ.
“Эмэгтэйчүүдийн спортод эрчүүд оролцохгүй ээ. Би энэ талаар маш хатуу зарлиг гаргасныг та бүхэн мэднэ. Зарлиг заавал хэрэгжих болно” гэж тэр хэлээд ярианыхаа завсраар трансжендер тамирчинтай өрсөлдөх гэж ядаж буй эмэгтэйн дүр үзүүлж, алиалжээ.
Дараа нь Пенсильванийн Их сургуульд элсэн орсон трансжендер тамирчин Лиа Томасыг хоржоонтойгоор егөөдөж, “Уилт Чемберленийх шиг алдтай, үлэмж биет” гэжээ. Лиа Томас Пенсильванийн Их сургуулийн эмэгтэйчүүдийн багт багтан, хэд хэдэн медаль аваад амжсан юм байна.
“Залуухан тамирчин бүсгүй дээд амжилт тогтоохыг эрмэлзэн гараан дээр зогсож байж. Ер нь насан туршдаа л дээд амжилт тогтоох гэж хичээж, зорьсоор ирсэн. Гэтэл гэнэт баруун тал руугаа хартал үлэмж биетэй нэгэн харагдав. Тэр нь хүйсээ солиулаад эмэгтэй гэгдэх болсон нэгэн. Түүний гарын алд нь Уилт Чемберленийх шиг” гэжээ.
Доналд Трамп зүгээр үгээр няцаагаад зогсохгүй, үйлдлээрээ бас няцааж, Пенсильванийн Их сургуульд олгох 175 сая ам.долларын санхүүжилтыг өнгөрсөн гуравдугаар сард зогсоосон юм. Зарлигийг нь дагаагүй гэж тэр шүү дээ. Харин санхүүжилтээ эргүүлэн авахыг хүсвэл Лиа Томасын нэрийг Их сургуулийнхаа дээд амжилын номоос хасаж, уучлалт гуйхыг шаардсан билээ.
Трампын яриа Лиа Томасаар дамжаад олимп руу шилжиж, Иман Хэлиф, Линь Ю Тин нарыг дурдлаа. Парисын олимпын наадмаар эмэгтэйчүүдтэй өрсөлдсөн эрэгтэй гэх боксчид. Иман Хэлифтэй рингэнд таарсан Италийн Анжела Каринигийн тухай ярихдаа “Уг нь тэд аугаа аваргатай байж гэнэ. Эмэгтэй боксчин аварга. Гэтэл ганц цохиулмагцаа буланд гүйн очоод, “Би үүнийг тэсэж гарч чадахгүй. Хэзээ ч ингэж хүчтэй зодуулж үзээгүй” гэжээ” хэмээн Трамп ёжилсон байна.
Мөн волейболчин бүсгүйчүүд трансжендер тамирчинд бөмбөгөөр нүдүүлсэнийг сануулж, байгалиасаа эрэгтэй төрсөн Блэр Флеминг гэгчийн эсрэг тоглохдоо эмэгтэй тамирчид хожих биш биеэ хамгаалах нь чухал байсныг дурсчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch