Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө цэцэрлэг баригдаж дуусав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.

Шинэ цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай юм. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top