Налайхад ачааны автомашин онхолдож, хоёр хүн бэртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, IV зөрлөг, Диваажингийн цэцэрлэгийн хажууд автозамын зорчих хэсгийн хажуу руу өчигдөр /2019.10.20/ Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Б-ийн жолоодож явсан “Хонда” загварын том оврын ачааны автомашин онхолджээ.

“Автомашины бүхээгт хүн хавчуулагдсан байна” гэсэн дуудлагыг 18:04 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дөрвөн алба хаагч, 18:16 цагт очиж, иргэн Б-г гаргаж, хамт зорчиж явсан Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн М-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top