Ормузын хоолой нь зөвхөн АНУ, Израил болох түрэмгийлэгч орнуудын хөлөг онгоцнуудад хаалттай байгаа гэж Ираны тал НҮБ-ын Олон улсын далайн байгууллагад хаягласан захидалдаа мэдэгджээ.
Ормузын хоолой нээлттэй хэвээр байгаа бөгөөд хөдөлгөөнийг зогсоогоогүй байгаа. Хөлөг онгоцнууд шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлсний үндсэн дээр хоолойгоор дажин өнгөрч байгаа гэж Ираны тал онцолжээ.
Тегераны хувьд дайсагнасан бус орнуудын хөлөг онгоцнууд Ираны эрх бүхий байгууллагуудтай зохицсоны үндсэн дээр Ормузын хоолойгоор аюулгүй нэвтэрч байгаа гэж захидалд дурджээ.
Түүнчлэн, Ормузын хоолойд хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн сэргээх нь АНУ, Израилын зүгээс цэргийн түрэмгийллээ зогсоох, Ираны хууль ёсны эрх ашгийг бүрэн хүндэтгэхээс шалтгаална гэж Ираны тал мэдэгдсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Их Британи Ормузын хоолойг нээх асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгожээ.
Лондон тус бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангах, хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг сэргээх асуудлыг хариуцсан эвсэл байгуулах сонирхолтой байна гэж Politico хэвлэлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )