Өмнөговь аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэнт хуур” морин хуурчдын Улсын уралдаан Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан нь улсын хэмжээнд хоёр дахь удаагаа, бүсийн хэмжээнд долоо дахь удаагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд анх удаа зохион байгуулагдсан билээ.
Тус уралдаанд Улаанбаатар хотоос 5, Увс-1, Говь-Алтай-1, Өвөрхангай-1, Сүхбаатар-1, Дорноговь-2, Өмнөговь аймгийн Даланзадгад- 5, Өмнөговь аймгийн Ханхонгор-1, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 1 нийтдээ 19 сургалтын төвийн 137 оролцогч ур чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
Бага нас:
Тэргүүн байр- 10,8 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б. Адьяасүрэн багштай Т. Хөхтөр
Дэд байр- 10,7 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б. Адьяасүрэн багштай Б. Бүрэнбаяр
Гутгаар байр- 10,6 оноогоор Өвөрхангай аймгийн М. Мижиддорж багштай Д. Жамбал
Тусгай байр- 10,4 оноогоор Дорноговь аймгийн М. Батзориг багштай Ч. Оргил
Дунд нас:
Тэргүүн байр- 12,7 оноогоор Өмнөговь аймгийн М. Энхчимэг багштай Т. Буян-Эрдэнэ
Дэд байр- 12,6 оноогоор Улаанбаатар хотын Хаан хуур Батгэрэл багштай З. Ирээдүй
Гутгаар байр- 12,2 оноогоор Өмнөговь аймгийн Э. Түмэндэмбэрэл багштай Б. Бэхболд
Тусгай байр- 12 оноогоор Өмнөговь аймгийн М. Энхчимэг багштай Т. Балжинням
Тусгай байр- 12 оноогоор Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Э. Мягмарсүрэн багштай Б. Ерөөлт
Ахлах нас:
Тэргүүн байр- 25,2 оноогоор Өвөрхангай аймгийн М. Мижиддорж багштай Ш. Мөнхбилэг
Дэд байр- 25 оноогоор Улаанбаатар хотын Хаан хуур Батгэрэл багштай А. Намуунаа
Гутгаар байр- 24,9 оноогоор Улаанбаатар хот Хан уул дүүргийн Д. Намсрайжав багштай А. Нандин-Эрдэнэ
Тусгай байр- 24,7 оноогоор Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Л. Мөнхбаяр багштай О. Билгүүн- Итгэл
Насанд хүрэгч:
Тэргүүн байр- 21,4 оноогоор Увс аймгийн Тариалан сум Б. Бямбасүрэн
Дэд байр- Улаанбаатар хот Хан уул дүүрэг О. Баасанбат
Гутгаар байр- Улаанбаатар хот Ч. Чулуунцэцэг
Хамтлаг төрөл:
Тэргүүн байр- 12,3 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Б. Адьяасүрэн багштай “Сүрэг-1” хамтлаг
Дэд байр- 12,2 оноогоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Ажнай” морин хуурын дөрвөл
Гутгаар байр- 11,7 оноогоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын М. Энхчимэг багштай “Тэмүүлэл” морин хуурын дөрвөл
Тусгай байр- 11,6 оноогоор Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын Д. Баянмөнх багштай “Хишигтэн” хамтлаг шалгарлаа.
Уралдааны үеэр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Э. Бямбацогт МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан Б. Адьяасүрэн, А. Идэрбаяр нар Аймгийн Тэргүүний ажилтан, Өвөрхангай аймгийн Ажнай сургалтын төвийн багш Н.Мижиддорж Соёл урлаг аялал жуулчлалын залуучуудын яамны жуух бичгээр тус тус шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )