БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн  хөгжүүлж, хоёр улс хамт хөгжлийн уян хатан хөтөлбөр боловсруулахаар тохиролцжээ. Мөн Ойрх Дорнодын хурцадмал байдал Ормузын хоолойн цаашдын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Эмх замбараагүй байдал, үймээн самуунтай энэ цагт Хятад-Оросын харилцаа дэлхий дахинд тогтворжуулах үүрэг гүйцэтгэж байна” гэсэн юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд хэлэхдэ БНХАУ-д эрчим хүчний дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, газрын тосны салбарт ч хамтран ажиллах боломжтой гэдгээ дурдсан байна.

БНХАУ-ын дарга  энэ долоо хоногт Испани, Вьетнам, Абу Дабигийн удирдагчдыг хүлээн авч, цаг үеийн асуудлаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top