Украины нисгэгчгүй дронууд Оросын цэргийн байгууламжид цохилт өгчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
40 минутын өмнө

Украины нисгэгчгүй дронууд өнгөрсөн шөнө Москва мужийн Наро-Фоминск дүүрэгт байх батлан хамгаалах дэд бүтцийн байгууламжид цохилт өгчээ. Уг байгууламж нь ОХУ-ын армийн томоохон хэмжээний дэд бүтцийн байгууламж “Нара” компани юм.

Одоогоор цохилтын хохиролын хэмжээ тодорхой болоогүй байна. Мөн ОХУ-ын талаас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Наро Фоминск нь Москвагаас баруун өмнө зүгт 70 км, Украины Оростой хиллэдэг хилээс зүйн хойд зүгт ойролцоогоор 390 км зайд оршдог байна.

Уг нь Украин, ОХУ хоёр “Ялалтын баяр”-т зориулж гал зогсоох тухай мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ 5-р сарын 8-9-ний хоёр өдөр гал зогсооно гэсэн юм. Үүний дараа Украин улс 5-р сарын 6-наас эхлэн гал зогсооно гэсэн. Гэхдээ аль аль нь хэрэгжих магадлал тун бага байна.

Украины тавьсан гал зогсоох саналаас хэдхэн цагийн дараа ОХУ-ын тал 1820 удаа энэ хэлэлцээг зөрчсөн гэж Украины арми мэдээлсэн. Тийм учраас Украины тал ОХУ-ын тавьсан саналыг няцааж буйгаа зарласан юм. Ташрамд дурдахад Украин улс нь ОХУ-ын дайн үргэлжлүүлэх чадварыг бууруулахын тулд Оросын гүн хэсэгт болон эзлэгдсэн газар нутгууд дахь цэргийн байгууламжид тогтмол цохилт өгдөг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top