ОХУ | Украины зэвсэгт хүчний командлагчийг баривчлах захирамж гаргажээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 23

ОХУ-ын засаг захиргаа Украины зэвсэгт хүчний командлагч, хошууч генерал Михаило Драпатыйг баривчлах захирамж гаргажээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түүнийг энэ албан тушаалд томилоод удаагүй байгаа юм. ОХУ-ын Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлагдаж буй мэдээллийн санд Михаило Драпатыйг оруулжээ. Тус улсын Мөрдөн шалгах хороо 2023 онд Михаило Драпатыйг 2017-2019 оны хооронд Украины зүүн хэсэгт 154 хүний амийг хороосон хэрэгт буруутай гэж үзэж байсан юм.

Михаило Драптый нь Оросын цэргүүдтэй арав гаруй жил тулалдаж байгаа аж. Анхлан 2014 онд Донбасст болсон тулалдааны үеэр Мариуполын бүслэлтийг эвдэж, бүслэгдсэн офицеруудыг аврах ажиллагаа зохион байгуулсан нь алдар хүндийг нь нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн 2024 оны дунд үеээр Харьковын ойролцоох Оросын довтолгоог няцааж, фронтын шугамыг барихад чухал үүрэгтэй оролцжээ. Тиймээс түүнийг Украины армийн хуурай замын цэргийн командлагчаар томилсон юм. Тэрээр энэ албан тушаалд хүрсэн хамгийн залуу хүн болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.174.229.45) 2026 оны 07 сарын 25

MUU OROS HULMASUUD ER YAHIIN YAJ CH CHADAHGUI HA HA . ERHEM HUNDET MIHAILO DRAPATI MIN OROS HULMASIIG ALAAD BAIGAARAI MAAASH OLNIIG ALAAD BAIGAARAI

0  |  2
З(202.126.91.237) 2026 оны 07 сарын 25

Газар дээр нь бууд

2  |  0
Top