Эмээгийн хиймэл шүдийг "хулгайлсан" нохой алдартай НӨЛӨӨЛӨГЧ болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
53 минутын өмнө

 

Хятадын Фужиань мужийн нэгэн эмэгтэй эмээгийнх нь хиймэл шүд гэртээ ор сураггүй алга болж, шүдийг нь санаанд оромгүй газраас олсон тухайгаа олон нийттэй хуваалцсан нь цахим орчинд нэлээдгүй газар авчээ. 

Тухайн гэр бүлийнхэн эмээгийнхээ хиймэл шүдний эрэлд гарч, уг ажиллагаанд тэжээвэр ноход болох 007 нэртэй Самоед, Бордер колли үүлдрийн 17, Далматин үүлдрийн 3D нэртэй ноход ч мөн нэгджээ. Бүхэл өдөржин тэд хиймэл шүдийг хайсан ч олдоогүй бөгөөд Самоед үүлдрийн 007 нохой эмээгийн хиймэл шүдийг яг л өөрийн мэт зүүсэн байдалтай инээмсэглэн зогсож буйг тэд анзаарсан байна. Энэхүү хөгжилтэй дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа өндөр хандалт авч, сая сая хүнд хүрч, дагагчид нь ч мөн тэр хэрээр нэмэгджээ. 

Уг бичлэг зөвхөн Хятадад төдийгүй олон улсад тархаж, хөгжилтэй мем хэлбэрээр ашиглагдах болжээ. Өдгөө 007 нохой 17 болон 3D ноходын хамтаар өөрсдийн хуудаснаа бичлэгнүүдээ нийтлэх болсон бөгөөд цахим орчин дахь томоохон нөлөөлөгчдийн нэг болжээ. Тэрээр гэрийн тэжээвэр амьтдын хоол тэжээл, амны хөндийн арчилгааны брэндүүдтэй хамтран ажиллах болсон ба нэг бичлэг нь дунджаар 20,000 – 50,000 юанийн үнэ хүрдэг байна. Мөн шууд дамжуулалтаар бараа сурталчлан түүнээсээ ашиг хүртдэг бөгөөд энэхүү салбар дахь хамгийн том нөлөөлөгчдийн нэг болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top