Гадаад улсын зарим этгээд өөрсдийгөө “Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно” хэмээн иргэдийг мэхэлж, эд хөрөнгийг нь залилан авч, улсын хилээр гарч зугтах гэж байсныг цагдаагийн байгууллага тогтоон, энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр таслан зогсоожээ.
Мөн есдүгээр сарын 18-ны өдөр иргэн Т нь гадаад улсын хоёр иргэнтэй танилцаж, улмаар хөрөнгө оруулалт авах зорилгоор 250 мянга орчим ам.доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад бизнесийн хөрөнгө оруулалттай холбоотой 63 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, гадаад улсын иргэн холбогдсон байж болзошгүй, хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан таван хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн хөрөнгө оруулалт, санхүүжилт олгоно гэсэн аливаа саналыг албан ёсны эх сурвалжаар нягталж, баталгаагүй этгээдэд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхгүй байж, залилах гэмт хэргээс сэргийлнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )