Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир буланд баавгай айл руу орж, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, суурин газраас алслагдмал орших айлд баавгай орж, 40 гаруй насны эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон байна. Мөн 50 орчим насны эмэгтэй гэмтэж, биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.
Иймд иргэдийг баавгайтай таарсан тохиолдолд өөрийн аюулгүй байдлыг хангаж, тухайн газраас нэн даруй холдон, холбогдох байгууллагад мэдээлэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )